2023 оны 09 сарын 11-ний өдөр Дугаар А/506 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.14, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамж (иргэн, аж ахуй нэгж, байгууллагаар тооцох) болон нэг тонн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг Хог хаягдлын тухай хуульд нийцүүлэн Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоо, судалгааг хийж, санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар байгуулсугай.
2.Аргачлалын дагуу тооцсон хог хаягдлын үйлчилгээний хураамж болон нэг тонн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифийг 2023 оны 10 сарын 16-ны өдрийн дотор Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/303 дугаар захирамжаар байгуулагдсан хог хаягдлын үйлчилгээний хураамж тооцох дэд ажлын хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН