Хан-Уул
Тогтоол захирамж

Ажлын хэсэг байгуулах тухай

2023 оны 11 сарын 27-ний өдөр                      Дугаар А/674                         Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.10, 25.1.12, 25.1.14, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.7, 62.1.8, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэрэгжүүлж буй хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл хангах, холбогдох судалгаа мэдээлэл, техник төхөөрөмж, төсөв тооцооллыг боловсруулж танилцуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн дарга                                   Засаг даргын орлогч Б.Цэрэн

Гишүүд                                                           Засаг даргын Тамгын газрын дарга

С.Энхбаяр

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн

дарга З.Буянт

Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

М.Цогзолмаа

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын

хэлтсийн дарга Л.Отгонбаяр

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн

дарга Г.Туяацэцэг

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн

дарга  Л.Саруултуяа

Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ- ын захирал В.Мөнх-Эрдэнэ

Хан-Уул Агро ОНӨААТҮГ-ын захирал Ц.Цогтсайхан

Хан-Эко тээвэр ОНӨААТҮГ-ын захирал Н.Наранцацрал

Эко хотын тээвэр ОНӨААТҮГ-ын  захирал Ц.Чинзориг

                                                                                       Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн

                                                                                       Худалдаа, ахуй үйлчилгээ хариуцсан

                                                                                       мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр

Нарийн бичгийн дарга:                                     Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн

                                                                                       ахлах мэргэжилтэн Э.Баатарсүрэн

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажлын явц, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                        Ж.АЛДАРЖАВХЛАН