Хан-Уул
Тогтоол захирамж

А/393 Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө гаргах тухай

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад

шаардлагатай хөрөнгө гаргах тухай

2024 оны 06 сарын 26-ны өдөр                       Дугаар А/393                          Улаанбаатар хот

 

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад

шаардлагатай хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, “Хан-Уул дүүргийн 2024 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд зарим гудамж, замын урсгал чиглэлийг өөрчлөх, хаахад шаардлагатай хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулахыг “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т үүрэг болгосугай.

2.Дээрх ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн менежер (Б.Цэрэн)-д даалгасугай.