Хан-Уул
Тогтоол захирамж

А/397 Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцуулах тухай

2024 оны 06 сарын 27-ны өдөр                       Дугаар А/397                        Улаанбаатар хот

          Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ

          үйлчилгээг хариуцуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүлийн 9.4.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023.12.27-ны өдрийн 484 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгдийн Хурлын 2024.02.28-ны өдрийн 25 дугаар тогтоол, 2024.02.08-ны өдрийн 05 дугаар тогтоол, “Чиг үүрэг шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1461 дүгээр захирамж, “Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” 2024 оны А/734 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/293 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны А/156 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг чанаржуулах, зорилгоор зам талбайн цэвэрлэгээний давтамжийг хавсралтаар баталж, давтамжийн дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

2.Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлын зардлыг батлагдсан тариф давтамжийн дагуу тооцож, санхүүжилтийг нийслэлээс олгох хот нийтийн тохижилт үйлчилгээний зардлын санхүүжилтийн хуваарьтай уялдуулан холбогдох зардлаас гүйцэтгэлээр олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.

3.Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг гэрээт хугацаанд “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг баримтлан чанартай гүйцэтгэж, тайлагнаж ажиллахыг “Охь мандал” ХХК (Б.Жавзан)-д, “Эко эрин тохижилт” ХХК (Н.Лхагвасүрэн)-д, “Гранд зевс” ХХК (Б.Энхбаатар)-д, “Успек” ХХК (Т.Ариунцэцэг)-д, “Ти Жэй Эн Форестри” ХХК (Б.Цэндмаа)-д, “Экспресс зам” ХХК (Э.Чинбат)-д, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК (Э.Ганчимэг)-д, “Грийн файненшл корпорейшн” ХХК (Г.Алтанхуяг)-д, зам талбайн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо” ТББ (Б.Жаргал)-т тус тус үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН