2024 оны 07 сарын 09-ний өдөр Дугаар А/424 Улаанбаатар хот
Шуурхай штаб шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалт, 27.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 5, 6 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2024 оны “Шуурхай штаб байгуулах тухай” 02 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор дүүргийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ыг байгуулж ажиллуулсугай.
2.Шуурхай штабт ажиллах бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг зохион байгуулж, мэдээ мэдээллийг тухай бүр танилцуулж ажиллахыг “Шуурхай штаб”-ын дарга, дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар), Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга, Онцгой комиссын Үер ус, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед ажиллах “Шуурхай ажлын хэсэг”-ийн дарга (А.Амартүвшин)-д даалгасугай.
5.Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах Шуурхай штаб байгуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/382 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН