2024 оны 07 сарын 09-ний өдөр Дугаар А/425 Улаанбаатар хот
Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах
тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 42 дугаар зүйлийн 42.2.1, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд болон боловсролын байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагуудын орон нутгийн төсвөөс санхүүжиж буй зардлын, 2024 оны 07 дугаар сарын төсвийн хуваарийг тус тус өөрчлөн баталсугай.
2.Дээрх өөрчлөлт орсон төсвийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН