Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/01     Агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллого  явуулах тухай

2024 оны 01 сарын 04-ны өдөр                               Дугаар А/01                          Улаанбаатар хот

Агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллого

 явуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны “Журам батлах тухай” А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн А/1313 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ний өдрөөс 02 дугаар сарын 26-ний өдрийн хооронд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг зохион байгуулан 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга  (С.Энхбаяр)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН