2020 оны 01 сарын 07-ны өдөр Дугаар А/01 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулж, уралдааныг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны 157 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор явагдах “Эх орноо магтан дуулъя” сэдэвт дууны хүүхдийн анхдугаар уралдааныг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:
Ажлын хэсгийн ахлагч: О.Анхбаяр Соёлын ордоны дарга
Гишүүд: Ц.Чингүүнболд Цэргийн штабын дайчилгааны офицер, дэслэгч
Т.Батболд Соёлын ордоны менежер
Б.Лхагвадэмбэрэл Боловсролын хэлтсийн
мэргэжилтэн
З.Баасандорж Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга: Н.Цэцэгбал Цэргийн штабын мэдээллийн
аюулгүй байдлын офицер,
ахмад
2. Дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах “Эх орноо магтан дуулья” сэдэвт дууны хүүхдийн анхдугаар уралдааны удирдамжийг хавсралтаар баталсугай.
3. “Эх орноо магтан дуулья” сэдэвт дууны хүүхдийн анхдугаар уралдааныг дүүргийн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын зохих зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.
4. Ерөнхий сайдын ивээл дор явагдах уралдааныг сургууль тус бүрт зохион байгуулан шалгаруулах, шалгарсан сурагчдын мэдүүлгийг дүүргийн ажлын хэсэгт ирүүлэх, оролцоог ханган ажиллахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т үүрэг болгосугай.
5. Уралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд удирдамжийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг ажлын хэсгийн ахлагч /О.Анхбаяр/-д үүрэг болгосугай.
6. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр уралдааныг зохион байгуулсан тухай тайланг илтгэх хуудсаар танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч /О.Анхбаяр/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН