2023 оны 01 сарын 03-ны өдөр Дугаар А/01 Улаанбаатар хот
Хаягдал ус хаях зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.5, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны А/719/189 дүгээр хамтарсан тушаал, Туул голын сав газрын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ХУД 22/133 дугаартай Хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Промикс индастриал” ХХК-ийн хэрэглээнээс гарсан бохир усыг хаягдал усны дүгнэлтийн дагуу хаяхыг зөвшөөрсүгэй.
- “Промикс индастриал” ХХК-д хаягдал ус хаях зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.
- Усны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, усны мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох мэдээ, тайлан, хаягдал ус хаях зөвшөөрөл, ус бохирдуулсны төлбөр төлсөн баримтыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг “Промикс индастриал” ХХК (Х.Мөнгөнсувд)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН