Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/03              Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нохой устгалыг зохион байгуулах тухай

2024 оны 01 сарын 09-ний өдөр                             Дугаар А/03                          Улаанбаатар хот

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нохой устгалыг

зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 13 дугаар зүлийн 13.1, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1461 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муурыг устгах ажлыг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, устгалын ажилд хяналт тавьж, тайлан, мэдээллээр хангаж ажиллахыг 25 хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2.Эзэнгүй нохой, муурыг устгах ажилд шаардагдах зардлыг байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН