2020 оны 01 сарын 14-ний өдөр Дугаар А/06 Улаанбаатар хот
Дүүргийн 11, 12 дугаар хорооны цахилгааны хүчдэл сайжруулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн 11, 12 дугаар хорооны цахилгааны хүчдэл сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.Үнэлгээний хорооны дарга: Ц.Бат-Эрдэнэ Тохижилт, нийтийн аж ахуйн
хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга: Н.Содном Худалдан авах ажиллагааны
албаны ахлах мэргэжилтэн
Гишүүд: М.Хонгор Хан-Уул дүүргийн Худалдан
авах ажиллагааны албаны
мэргэжилтэн
Э.Баатарсүрэн Хан-Уул дүүргийн Засаг даргын
Тамгын газрын Тохижилт,
нийтийн аж ахуйн хэлтсийн
мэргэжилтэн
Р.Энхжаргал 12 дугаар хорооны иргэн
/зөвшилцсөнөөр/
- Сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Ц.Бат-эрдэнэ/-д, Худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай
- Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 154 320 600 /нэг зуун тавин дөрвөн сая гурван зуун хорин мянга зургаан зуун/ төгрөгийг 2020 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН