Хан-Уул
Uncategorized

Дугаар А/09 Туул голын эрэг дагуу эко зурвас байгуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай

2020 оны 01 сарын 14-ний өдөр                 Дугаар А/09                Улаанбаатар хот

Туул голын эрэг дагуу эко зурвас байгуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Туул голын эрэг дагуу эко зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга:          Т.Улсболд                Хан-Уул дүүргийн Худалдан

авах ажиллагааны албаны

дарга

Нарийн бичгийн дарга:                       Н.Ариунбилэг         Худалдан авах ажиллагааны

                                                                                  албаны барилгын инженер

           Гишүүд:                                    Х.Ганбат                 Хан-Уул дүүргийн Засаг даргын

Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн

Э.Насан-Очир         Хан-Уул дүүргийн Засаг даргын

Тамгын газрын Тохижилт,

нийтийн аж ахуйн хэлтсийн

мэргэжилтэн

Р.Энхжаргал                       12 дугаар хорооны иргэн

      /зөвшилцсөнөөр/

  1. Дүүрэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах, мөн сонгон шалгаруулалтай холбогдолтой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Үнэлгээний хороо /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.
  2. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 257 257 000 /хоёр зуун тавин долоон сая хоёр зуун тавин долоон мянган/ төгрөгийг 2020 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН