2024 оны 01 сарын 12-ны өдөр Дугаар А/12 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ-ын хэвийн үйлчилгээг цаг алдалгүй иргэд, ахмад настнуудад үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цахилгаан эрчим хүчинд цаг алдалгүй холбох үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.“Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ-ыг цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг судлан цахилгааны найдвартай эх үүсвэрт ажлын 10 хоногт багтаан холбож, үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлүүлэхийг Ажлын хэсэг (А.Амартүвшин)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.ЦЭРЭН