Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/123 Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай

2025 оны 02 сарын 19-ний өдөр                                   Дугаар А/123                                                        Улаанбаатар хот

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах түүгээр

үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2.1, 35.2.2, 35.2.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар шинэчлэн тогтоох тухай” А/847 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 2024 оны А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жижиглэн худалдааны болон хоол үйлдвэрлэлийн газрын стандарт шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох 29 аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 5 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 2 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гуравдугаар, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах 24 цагийн тусгай зөвшөөрөл олгох 3 аж ахуйн нэгжийн жагсаалтыг дөрөвдүгээр, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих 1 аж ахуйн нэгжийн жагсаалтыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс (Г.Сүрэнтамжид)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН