2024 оны 03 сарын 15-ны өдөр Дугаар А/124 Улаанбаатар хот
Согтууруулах ундаа худалдах түүгээр
үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох,
сэргээх асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3.3.2, 8.1 дүгээр зүйлийн 12.13 дахь заалт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 2024 оны А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг нэгдүгээр, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН