2025 оны 02 сарын 24-ний өдөр Дугаар А/131 Улаанбаатар хот
“Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох
сургалтыг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/43 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/249 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутны бүртгэлийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн мэдээллийн нэгдсэн системээр (E-Mongolia) зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
2.“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан
ахлагч: З.Буянт үүргийг түр орлон гүйцэтгэгч;
Гишүүд: Д.Баасанхүү Цэргийн штабын дарга, хурандаа;
Н.Мөнгөнө Цэргийн штабын дайчилгааны офицер
хошууч;
М.Хишгээ Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын
офицер, хошууч;
Нарийн бичгийн
дарга: Э.Бат-Эрдэнэ Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах
офицер, хошууч.
3.Дүүргийн нутаг дэвсгэр дэх магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас сургалтад хамрагдахаар цахимаар бүртгүүлсэн оюутан мөн коллежид суралцагчдын судалгааг сургалтын албанаас нарийвчлан авч, 2025 оны 03 дугаар сараас 08 дугаар саруудад цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулах үйл ажиллагаа зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.
4.Албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага хангасан маягт хэвлүүлэх, тээврийн хэрэгслээр хангахад шаардагдах зардлыг холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т зөвшөөрсүгэй.
5.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчдыг, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулж, бичиг баримтыг бүрдүүлэн хүлээлгэн өгч, зохион байгуулсан ажлын тайланг 2025 оны 3 дугаар улиралд танилцуулахыг Цэргийн штабын дарга (хурандаа Д.Баасанхүү)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН