2021 оны 03 сарын 26-ны өдөр Дугаар А/145 Улаанбаатар хот
Автотээврийн болон өөpөө явагч хэрэгслийн
жилийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр,
авто зам ашигласны төлбөр xypaax ажлыг эрчимжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.’’e’’, 29.1.6’’в’’, 29.2, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/75 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн хэмжээнд улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөpөө явагч хэрэгслийн жилийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр xypaax, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэн зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын бүртгэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж явуулахыг ажлын хэсэг /С.Сайнбаяр/-т үүрэг болгосугай.
- Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналт шалгалтыг 2021 оны 06 дугаар 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд явуулахыг ажлын хэсэг /С.Сайнбаяр/-т даалгасугай.
- Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болгосугай.
4.1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын 3.4-т заасны дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр xypaax ажлыг зохион байгуулж, тухайн жилийн албан татвар, төлбөр төлөөгүй аж ахуйн нэгж, иргэнд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
4.2 Авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татварт бүрэн хамруулж хуулийн хугацаанд орлогыг төсөвт төвлөрүүлэх;
4.3 Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар албан татвар төлбөрийг барагдуулах мэдэгдэл хүргүүлэх ажлыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс /Дэд хурандаа Г.Бямбадорж/, Татварын хэлтэс /Д.Батжаргал/ хороодын Засаг дарга нартай хамтран зохион байгуулах;
4.4 Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл сурталчилгаа, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “smartcar.mn” систем, татварын удирдлагын нэгдсэн үйлчилгээний “e-tax.mta.mn, i-tax.mta.mn” систем, “и-баримт” rap утасны аппликэйшн, гэрэгэ киоск төхөөрөмж зэрэг цахим систем ашиглан албан татвар, төлбөр төлөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулж ажлын явц байдлыг сар бүр танилцуулж ажиллахыг ажлын хэсэг/ Сайнбаяр/-т үүрэг болгосугай.
- Энэ захирамж гарсантай холбогдуулан ”Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр xypaax талаар авах зарим apгa хэмжээний тухай” дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН