Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/147

2021 оны 03 сарын 26-ны өдөр                          Дугаар А/147                                 Улаанбаатар хот

Хан-Уул дүүргийн хороодын бүтэц, орон

тоог батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30/24 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хороодын хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, ажилтны ажлын ачаалал, онцлогийг харгалзан 7000 хүн тутамд нэг зохион байгуулагч, 8000 хүн тутамд нэг хөгжлийн нийгмийн ажилтан, гэр хороолол бүхий хороонд 200, орон сууцны хороолол бүхий хороонд 250 өрх тус бүрд нэг хэсгийн ахлагч ажиллуулахаар тооцон хорооны бүтэц, орон тоог баталсугай.
  2. Батлагдсан бүтэц, орон тоо, төсвийн хязгаарт багтаан цалинг тогтоон олгох, томилох, чөлөөлөх, хороодын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлах, нэг зохион байгуулагч, хөгжлийн нийгмийн ажилтанд ногдох өрх, хүн ам, ажлын ачаалал нь тавин хувиас хэтэрсэн гэж үзвэл орон тоог нэмэх эрхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
  3. Хэсгийн ахлагчдад ногдох өрхийн тоо, ажлын ачаалал, газар нутгийн хэмжээ, байршлыг харгалзан хороодын хэсгийн ахлагчийн орон тоонд зохицуулалт, хөдөлгөөн хийж томилохыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
  4. Батлагдсан бүтэц, оронд тоонд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын хөгжлийн бодлогын суудал хариуцсан нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
  5. Батлагдсан бүтцийн дагуу томилогдсон албан хаагчдыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажил үүргийг оновчтой зохион байгуулж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН