2025 оны 01 сарын 07-ны өдөр Дугаар А/15 Улаанбаатар хот
Хариуцлагын гэрээг дүгнэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.7, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны А/206, 2021 оны А/374 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын 2024 оны Хариуцлагын гэрээ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нарын 2024 оны Хариуцлагын гэрээ болон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, гэрээний биелэлт тайлагнах хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Гэрээ дүгнэх үйл ажиллагааг ил тод, шударга, хөндлөнгийн нөлөөллөөс хараат бусаар хуваарийн дагуу зохион байгуулж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд 01 дүгээр сарын 30-ны дотор танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын дарга (З.Буянт)-д тус тус даалгасугай.
3.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлэх, гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг бүх хэлтэс, тасаг, алба, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нарт үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН