2021 оны 03 сарын 30-ны өдөр Дугаар А/152 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хороодын нутаг дэвсгэрт газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шинээр газар олгогдож үүссэн гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох санал боловсруулах үүрэг бүхий орон тооны бус комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч: Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Гишүүд: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн дарга
Хууль зүйн тасгийн дарга
Газар зохион байгуулалтын албаны дарга
Хороодын Засаг дарга
Тохижилт Нийтийн аж ахуйн хэлтсийн Гэрэлтүүлэг, рекламны байгууламж, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн
Хороодын иргэний төлөөлөл /Хэсгийн ахлагч/
Нарийн бичиг: Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын
бүртгэгч
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Засаг даргын эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д, комиссоос гарсан шийдвэр, үр дүнг Засаг даргад танилцуулахыг комиссын ахлагч /С.Оюун-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН