2024 оны 03 сарын 22-ны өдөр Дугаар А/154 Улаанбаатар хот
Нийтийн эзэмшлийн гудамж, зам
талбайн цэвэрлэгээг хариуцуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалт, Засаг даргын Зөвлөлийн хурлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 9, 10, 12, 13, 14, 16, 21, 25 дугаар хороодын туслах зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Худалдан авах ажиллагааны алба (Т.Улсболд)-нд үүрэг болгосугай.
2.Гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд туслах зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг үргэлжлүүлэн хариуцан ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
3.Зам талбайн цэвэрлэгээнд шаардлагатай зардлыг хавсралтаар баталж, нийтийн эзэмшлийн явган зам талбайн цэвэрлэгээ, арчлалтын зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга (Г.Туяацэцэг)-д, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН