2025 оны 03 сарын 11-ний өдөр Дугаар А/155 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн 7, 8, 20 дугаар хороодын бохир
хальсан нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж
халдваргүйжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дах заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 7, 8, 20 дугаар хороодын бохир хальсан нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.
2.Ариутгаж халдваргүйжүүлэхэд шаардагдах зардлыг м.кв-аар тооцож, Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН