Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/156 Газрын зөрчил арилгаж, албадан чөлөөлөх арга хэмжээ авах тухай

2025 оны 03 сарын 13-ны өдөр                          Дугаар А/156                       Улаанбаатар хот

 

Газрын зөрчил арилгаж, албадан чөлөөлөх арга

хэмжээ авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан болон байрлуулсан хашаа, хайс, хаалт, автомат хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, ТҮЦ (зөөврийн байгууламж)-ийг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй.

2.Газар албадан чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэв журмыг сахиулж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (Г.Бямбадорж)-т, Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т, мөн холбогдох хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Дээрх зөрчил арилгах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН