2024 оны 03 сарын 22-ны өдөр Дугаар А/159 Улаанбаатар хот
Иргэдийн хүсэлттэй танилцах ажлын
хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сэд дэвжих” ХХКомпанийн барьж буй “Смарт таун-2” хотхоны барилгатай холбоотой үүссэн асуудалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ахлагч: Б.Цэрэн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
Гишүүд: Ц.Алтангэрэл Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны
Засаг дарга
А.Амартүвшин Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төлөөлөгч
Т.Рэгзэдмаа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төлөөлөгч
С.Батхуяг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын
хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа
Я.Болор Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод
хяналт, хуулийн хэлтсийн дарга (Зөвшилцсөнөөр)
Нарийн бичгийн
дарга: Ч.Байгаль Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын
газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж санал, дүгнэлтийг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН