2024 оны 03 сарын 22-ны өдөр Дугаар А/160 Улаанбаатар хот
Иргэдийн хүсэлттэй танилцах ажлын
хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Юникл таувэр” ХХКомпанийн барьж буй “Ю-апартмент” хотхоны барилгатай холбоотой үүссэн асуудалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ахлагч: Б.Цэрэн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
Гишүүд: Б.Байгалмаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны
Засаг дарга
Б.Жагар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төлөөлөгч
С.Батхуяг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын
хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа
Я.Болор Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод
хяналт, хуулийн хэлтсийн дарга (Зөвшилцсөнөөр)
Нарийн бичгийн
дарга: Ч.Байгаль Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын
газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж санал, дүгнэлтийг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН