2021 оны 04 сарын 02-ны өдөр Дугаар А/160 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр тушаал, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Хоггүй Хан-Уул 2021” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан үүсмэл хог хаягдлыг бүрэн цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Ажилд шаардагдах зардлыг хот тохижуулах үйл ажиллагааны зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
- Үүсмэл хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН