Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/162 Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулах тухай

2025 оны 03 сарын 14-ний өдөр                                        Дугаар А/162                                                     Улаанбаатар хот

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын Батлан хамгаалах сайдын зарим чиг үүргийг нийслэлд төлөөлөн 2025 онд хэрэгжүүлэх гэрээний 1.6 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сард багтаан зохион байгуулж явуулсугай.

2.Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дөл-2025” цогцолбор тэмцээнийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Цогцолбор тэмцээний удирдамж, зааврыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэн, үүрэг чиглэл, зааварчилгааг тогтмол өгч, бэлтгэлийг хангуулан ажиллахыг Цэргийн штаб (хурандаа Д.Баасанхүү)-т, Боловсролын хэлтэс (Б.Лхагвадэмбэрэл)-т тус тус даалгасугай.

4.Цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнийг зохион байгуулж явуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (Н.Наранбаатар)-д, Биеийн тамир спортын хороо (Т.Уранчимэг)-нд, Соёлын ордон (О.Ганхуяг)-д тус тус үүрэг болгосугай.

5.Дүүргийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн болон шалгарсан баг тамирчдыг 2025 оны 06 дугаар сард “Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв”-д Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН