2021 оны 04 сарын 07-ны өдөр Дугаар А/166 Улаанбаатар хот
Инженер техникийн зөвлөлийн ажиллах
журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :
- Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр болон бусад зардлаас санхүүжин хэрэгжүүлэх инженерчлэлийн нарийн төвөгшилтэй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлд захиалагчийн техник хяналт тавихад зөвлөмж, санал, дүгнэлт, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий “Инженер техникийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Инженер техникийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- “Инженер техникийн зөвлөл”-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор гарах зардлыг хянаж ажлын гүйцэтгэлээр тухай бүр санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
- “Инженер техникийн зөвлөл”-ийн ажлыг удирдлагаар хангаж, мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг тайлагнаж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д, даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН