Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/167 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 04 сарын 07-ны өдөр                          Дугаар А/167                                 Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төрийн өмчийн  сургууль,  цэцэрлэгийн  2021-2022 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг  тогтоох  ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

 

  1. Санал боловсруулахдаа бага насны хүүхдийг болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлж сургуульд очих, буцах замд авто замын огтлолцол байршлыг харгалзан үзэх, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, хороо, иргэдийн саналыг заавал авч, нарийвчлан тусгах, шинээр ашиглалтад орох орон сууцны оршин суугчдын суурьшлын бүс, хүн амын тоотой нарийн уялдуулан тооцож ажиллахыг ажлын хэсэг А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.

 

  1. Элсэлт зохион байгуулах үед хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тодорхойлолт гаргуулах зэрэг нь хууль бус үйлдлээс сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудыг үүрэгжүүлэн урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг ажлын хэсэг /А.Амартүвшин /-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН