Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/169 “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 04 сарын 07-ны өдөр                          Дугаар А/169                                 Улаанбаатар хот

 

“Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг”

болзолт уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/182 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” болзолт уралдааныг зохион байгуулах, шалгаруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/182 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган батлуулж, улирал бүр Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Болзолт уралдааныг удирдамжид заасан хугацаанд зохион байгуулж тайлан, дүн мэдээг нэгтгэн танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Цэрэн/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН