Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/170 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 04 сарын 07-ны өдөр                          Дугаар А/170                                 Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “В”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Шинэ коронавирусын халдвар болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг бусад халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд шинжилгээний суурин болон явуулын цэгүүд, тусгаарлалтад авсан байрнууд болон бусад эрсдэлтэй газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас олгохыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН