Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/171 Эзэнгүй нохой, муурын тоог бууруулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

2025 оны 03 сарын 17-ны өдөр                          Дугаар А/171                       Улаанбаатар хот

Эзэнгүй нохой, муурын тоог бууруулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг

сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Эзэнгүй нохой, муурын тоог бууруулах” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Р.Цэвээндулам)-нд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН