Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/183 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2025 оны 03 сарын 18-ны өдөр                          Дугаар А/183                      Улаанбаатар хот

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны

бус салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын дүрэм батлах тухай” Засгийн газрын 2021 оны 173 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Салбар комиссын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг комиссын дарга (Ч.Ариунжаргал)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/481 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН