2021 оны 04 сарын 09-ны өдөр Дугаар А/185 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, төрөөс газрын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, зохион байгуулахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 137728 тусгай дугаарыг ашиглан /үүрэн телефоны оператор/-аар дамжуулан хүргэж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-нд үүрэг болгосугай.
- Иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
- Дээрх үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН