Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/185 Энгийн болон тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2025 оны 03 сарын 19-ний өдөр                         Дугаар А/185                       Улаанбаатар хот

 

Энгийн болон тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх үүрэг

бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3.3.2, 8.1 дүгээр зүйлийн 12.13, 8.2 дугаар зүйлийн 11.6 дахь заалт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9, 7.10, 7.11 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 2024 оны А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын хэсгийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны А/460 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН