Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/186

2025 оны 03 сарын 19-ний өдөр                          Дугаар А/186                       Улаанбаатар хот

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн

зөвлөлийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, аймаг дүүргийн зөвлөлийн дүрэм”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ажилтны эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тайланг хагас бүтэн жилээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороонд тайлагнахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга (Ч.Базарзаяа)-д үүрэг болгосугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/182 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН