2021 оны 04 сарын 09-ны өдөр Дугаар А/187 Улаанбаатар хот
“Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай”
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1, 17.2.1, 34 дүгээр зүйлийн 34.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн Л.Наранцэцэг, Д.Пүрэвсүрэн, А.Түвшинжаргал, 13 дугаар хорооны иргэн Д.Буяндалай, Д.Базаррагчаа, П.Банзрагч, Т.Очирхүү, Д.Зэдбазар нарын саалийн үнээнээс Нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторийн 21-487, 21-488, 21-489, 21-452, 21-451, 21-456, 21-455, 21-618 дугаартай шинжилгээний дүнгээр бруцеллёз өвчний эсрэгбием илэрсэн тул Мал эмнэлгийн улсын байцаагчийн 40-02-416/05 тоот дүгнэлтийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд уг хот айлд “Хязгаарлалтын дэглэм” тогтоосугай.
- Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд мал сүрэгт эмнэл зүйн үзлэг, ариутгал, халдваргүйтгэл хийх, эрсдэлтэй мал, амьтны судалгааг гаргаж ажиллахыг “Гүн тэрэм” ХХК /Н.Энхбаатар/, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, малчин, мал бүхий иргэдэд уг өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллахыг 12, 13 дугаар хорооны Засаг дарга /Д.Долгор, Ц.Сайнзаяа/ нарт тус тус үүрэг болгосугай.
- Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН