Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/188 “Мал эмнэлгийн арга хэмжээний тухай”

2021 оны 04 сарын 09-ны өдөр                          Дугаар А/188                                 Улаанбаатар хот

“Мал эмнэлгийн арга хэмжээний тухай”

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.4, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/48 дугаар “Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай” тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 14/5, 2020 оны 02/11 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/224 тоот захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтанд 2021 онд хийх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэгдүгээр, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг гуравдугаар, лабораторийн шинжилгээний төлөвлөгөөг дөрөвдүгээр, халдваргүйтгэлийн арга хэмжээний төлөвлөгөөг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Мал, амьтныг халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тарилга, вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалт, шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн төлөвлөгөөт ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд товлосон хугацаанд зарлан мэдээлэх, малчид, мал бүхий иргэд, орон нутгийн байгууллагыг татан оролцуулах, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хориглосон бүсэд мал оруулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт даалгасугай.
  3. Мал аж ахуйн хашаа, хороо, тоног хэрэгсэл болон малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх, дүүргийн хэмжээнд мал, амьтныг халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж, шаардагдах биобэлдмэл, вакцин, эм урвалжийг хугацаанд нь мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдэд хүргэж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т тус тус үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН