Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/188 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог хаягдал, малын сэг зэм, өтөг бууцыг ариутгах, цэвэрлэх, тээвэрлэх тухай

2025 оны 03 сарын 19-ний өдөр                         Дугаар А/188                       Улаанбаатар хот

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог

хаягдал, малын сэг зэм, өтөг бууцыг ариутгах,

цэвэрлэх, тээвэрлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9 дүгээр зүйлийн 9.4.5 дах заалт, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2.1 дэх дэд заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 118, А-201 хамтарсан тушаал, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2023 оны А/21 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/348 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт үүсэж хуримтлагдсан хур хог, өтөг бууцыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх ажлыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

2.Хур хог, малын сэг зэм, өтөг бууц цэвэрлэх, тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулгах ажлыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч хяналтын төрийн бус байгууллагад, холбогдох хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Нийтийн эзэмшлийн талбайд болон гуу жалганд хуримтлагдсан малын сэг зэмийг холбогдох журмын дагуу ариутгаж халдваргүйжүүлэхийг Мал эмнэлгийн тасаг (Б.Сувд-Эрдэнэ)-т хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т үүрэг болгосугай.

4.Хур хог, өтөг бууцыг ариутгах, цуглуулах, тээвэрлэх ажилд шаардагдах зардлыг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН