Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/19 Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2025 оны 01 сарын 14-ний өдөр                      Дугаар А/19                                      Улаанбаатар хот

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт

 шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх

зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дэх заалт, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 226 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2025 оны 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1541 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурьдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

1.1.Агаар орчны бохирдлыг бууруулах бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтад зууханд хамруулах айл өрхийн тоо, судалгаа, зураглалыг гаргахыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-д;

1.2.Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах, угаартах эрсдэлтэй айл өрхүүдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавьж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангах, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т, Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т, хороодын Засаг дарга нарт,

1.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр агаар цэвэршүүлэгч байршуулах суурь судалгаа гаргахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (Н.Наранбаатар)-д, дүүргийн Нэгдсэн эмнэлэг (Т.Энхзаяа)-т, Боловсролын хэлтэс (Б.Лхагвадэмбэрэл)-т,

1.4.Ерөнхий боловсролын сургууль амарсантай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, зөвлөмж мэдээллээр хангаж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс (М.Ганболд)-т, дүүргийн Эрүүл мэндийн төв (Н.Наранбаатар)-д, дүүргийн Нэгдсэн эмнэлэг (Т.Энхзаяа)-т, Боловсролын хэлтэс (Б.Лхагвадэмбэрэл)-т;

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН