2021 оны 04 сарын 16-ны өдөр Дугаар А/191 Улаанбаатар хот
Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг
шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.12, 4.14, Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод аудитын хорооны дүрэм”-ийн 1.3, 2.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай Үүнд:
Дарга : Ж.Алдаржавхлан Дүүргийн Засаг дарга
Гишүүд: Б.Цэрэн Засаг даргын нэгдүгээр орлогч
С.Энхбаяр Засаг даргын Тамгын газрын дарга
О.Одгэрэл Дотоод аудитын албаны дарга
М.Цогзолмаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
- Дотоод аудитын хорооны нарийн бичгийн даргаар тус албаны ахлах дотоод аудитор Ү.Шинэтөрийг томилсугай.
- Үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн ажиллаж, аудитын тайланг хорооны хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулж биелэлтэд улирал бүр хяналт тавьж ажиллахыг дүүргийн Дотоод аудитын алба /О.Одгэрэл/-нд даалгасугай.
- Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/206 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН