2021 оны 04 сарын 16-ны өдөр Дугаар А/192 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шанд гудамжны 1-86 тоотод оршин суугч Н.Дэлгэрсайхан нь Оросын холбооны улсаас импортоор үржлийн зориулалтаар 15 толгой адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- Орж ирсэн 15 толгой адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус даалгасугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг иргэн Н.Дэлгэрсайханд үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 14 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганбадрах/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН