Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/194 Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2025 оны 03 сарын 21-ний өдөр                         Дугаар А/194                       Улаанбаатар хот

 

Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааг хангах салбар дундын зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Ажлын албанд үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН