2021 оны 04 сарын 19-ний өдөр Дугаар А/197 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.2, 39 дүгээр зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Улсын онцгой комиссын 2021 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж
эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээр эмчлэгдэж буй иргэдийг татан авч эмчлэх зориулалттай тусгаарлах байр судлах, гэрээ байгуулах, бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч С.Энхбаяр Засаг даргын Тамгын газрын дарга
Нарийн бичгийн дарга
Л.Саруултуяа Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Гишүүд
Б.Алтантуяа Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын
хэлтсийн дарга
О.Батжаргал Дүүрэг дэх Цагдаагийн газрын ахлах байцаагч,
цагдаагийн хошууч
Ц.Барсхүү Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн
хяналтын байцаагч
Б.Очмаа Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын
Эрүүл ахуй халдвар хамгааллын
хяналтын улсын байцаагч
Г.Тэргэл Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн
мэргэжилтэн
2. Иргэдийг тусгаарлах боломжтой нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа
явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагын байр, хүний нөөц, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн судалгааг гаргаж, дүнг тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг/С.Энхбаяр/-т даалгасугай.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН