Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/197 Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай

2025 оны 03 сарын 25-ны өдөр                          Дугаар А/197                       Улаанбаатар хот

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг, нэгдсэн

арга хэмжээг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.3.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Болзошгүй газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэн гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсугай.

2.Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

3.Өдөрлөг, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

4.Арга хэмжээнд шаардагдах 14,210,590 (арван дөрвөн сая хоёр зуун арван мянга таван зуун ер) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН