Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/198 Нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх тухай

2025 оны 03 сарын 25-ны өдөр                          Дугаар А/198                       Улаанбаатар хот

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж

халдваргүйжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөрсний бохирдлыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан хороодын нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг өөрийн байгууллагын төсвөөр санхүүжүүлж, зохион байгуулж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ), “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан), “Хан-Эко тээвэр” ААТҮГ (Ц.Чинзориг), “Эко хотын тээвэр” ААТҮГ (Э.Эрдэнэчимэг)-т даалгасугай.

2.Захирамжийн хэрэгжилт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг хороодын Засаг дарга нар, дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН