2025 оны 03 сарын 25-ны өдөр Дугаар А/199 Улаанбаатар хот
Хаягдал ус хаях зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.5, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны А/719/189 дүгээр хамтарсан тушаал, Туул голын сав газрын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Е-2411-000115 дугаартай Хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хаягдал ус дахин боловсруулах” төслийн “ДЦС III ба ДЦС IV ТӨХК-иуд дээрх өөрчлөлтийн ажлууд, технологийн удирдлагын системийн барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн хэрэглээнээс гарсан бохир усыг хаягдал усны дүгнэлтийн дагуу тогтоосон цэгт хаяхыг зөвшөөрсүгэй.
2.“М Си Эс интернэйшнл” ХХК-д хаягдал ус хаях зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.
3.Усны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, усны мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох мэдээ, тайланг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг “М Си Эс интернэйшнл” ХХК (З.Түмэннасан)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН