2025 оны 04 сарын 02-н өдөр Дугаар А/202 Улаанбаатар хот
Газрын зөрчил арилгаж, албадан чөлөөлөх арга
хэмжээ авах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн зам талбай, авто болон явган хүний замыг хаасан, тохижилт ногоон байгууламж дээр зохих зөвшөөрөлгүйгээр байршуулсан түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ), стандарт шаардлага хангахгүй дугуйт байгууламж, зөөврийн байгууламжийг нүүлгэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зөрчлийг арилгуулах, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх үүрэг бүхий ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ажлын хэсгийн гишүүдийн чиг үүргийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Ажлын хэсгийн гишүүдийг ажиллах нөхцөлөөр ханган, газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлж, гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН