2025 оны 04 сарын 07-ны өдөр Дугаар А/204 Улаанбаатар хот
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт
хамгаалалтын ажилд хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2021 оны 58 дугаар зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2024 оны 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оноос Айцын аманд ойжуулсан талбайн арчлалт хамгаалалтыг агро технологийн горимын дагуу гүйцэтгэх, шинээр нэмэгдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т даалгасугай.
2.Ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Хан-Уул дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН