Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/206  Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэдийг бүртгэх, гэрчилгээ олгох ажлын хэсэг байгуулах тухай

2025 оны 04 сарын 09-ний өдөр                                     Дугаар А/206                                                       Улаанбаатар хот

 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд,

иргэдийг бүртгэх, гэрчилгээ олгох ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” Нийслэлийн Засаг даргын “Чиг үүрэг шилжүүлэх тухай” 2024 оны А/87 дугаар захирамж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэж, гэрчилгээ олгохтой холбогдуулан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын бараа материалыг бусад зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д даалгасугай.

            4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэдийг бүртгэх, гэрчилгээ олгох ажлын хэсэг байгуулах тухай” дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН